Thursday, December 17, 2009

ДИВААЖИН

Vхээд төрөх диваажингийн орон
Vvлнээс дээш бий гэлцэнэ
Vнэн ч бай, худал ч бай тэр яахав
Vхэхийн тэр цагт харин,

Залууд хийсэн vйлийн vрээр
Замбуулингийн тэр диваажинд биш
Энэ биеэрээ эдэлж дуусах
Эрлэг тамд нь очих байлгvй  

Алтан дэлхийн диваажин гэж
Аргагvй vнэхээр байдаг бол
Амралтын "путевк" олоод
Арын хаалгаар нь очих юмсан

Очихгvй ч гэсэн яахав
Орноосоо нэг хармаар байна
Ондоо хvнд ацаглах гэлгvй
Орж нэг vзмээр байна

Tuesday, December 15, 2009

Уурагийн дэглэм тархинд аюултай

Уурагийн дэглэм болон нүүрс хүчлийг хязгаарлах нь тархины жинг багасгахад хүргэдэг гэж Нью-Йоркийн анхагаахын ухааны сургуулийн эрдэмтэдийн судалгаагаар гарав. Судалгааныхаа дүнг тэд сэтгүүлд нийтлүүлсэн байна. Туршилтыг тэд трансген оготно дээр явуулжээ. Тэд хооллолт нь Альцгеймерын өвчлөлд хэрхэн нөлөөлөхийг судлав.

Дэлхийн хотууд Шинэ жилийн гоёлд умбав

Дэлхийн хотууд Шинэ жилийн гоёлд умбав























Дэлхий ертөнц Шинэ жилдээ бэлдэж эхлэв. Хотуудын гудамж талбай өвлийн өмсгөлдөө өмсөж Шинэ оноо угтах гэж байна. Хотынхон шөнийн гудамж талбайгаар таатай нь аргагүй зугаалж баярын бэлэгээ авцгааж байна.

Р. Чойном Залуу нас

Залуу нас

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!
 

Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.


Ажил хэрэгч хүмүүсийн сайхан хумс



Ажил хэрэгч хүмүүсийн сайхан хумс























Ажил хэрэгч мөртлөө сайхан хумсны тухай бодож болно гэж нэгэн яруу найрагч хэлсэн байна. Яг ийм үзэл бодлоор 11-р сарын 30-д Токио хотод болсон хамгийн сайхан хумсыг шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан байна.

Ажил хийдэг тэтгэвэрийн хөгшчүүд бага өвчилдөг



Ажил хийдэг тэтгэвэрийн хөгшчүүд бага өвчилдөг











Богиносгосон болон тал хөдөлмөрийн хуваариар ажил хийдэг тэтгэвэрээ тогтоолгосон хөгшчүүд нь өвчлөлд нэрвэгдэх магадлал багатай, бусад гэртээ байгаа үе тэнгийнхнийхээ бодвол эрүүл мэндээрээ сайн байна.

Япон улсын виз мэдүүлэх тухай Виз хэрхэн олгох вэ?



Монгол улсын иргэн Япон улсад нэвтрэхдээ тухайн улсын визийг зайлшгүй авсан байх шаардлагатай.
Визийн ярилцлага хийх явцад үндсэн материалаас гадна бусад нэмэлт материал шаардаж болохыг анхаарна уу.

Дипломат болон албан паспорттай иргэн, мөн 16 нас хүртлэх ба 60-аас дээш насны иргэн визийн ярилцаганд ирэхгүй байж болох бөгөөд харин эдгээр иргэдийг төлөөлөн визийн мэдүүлэг өгч болно.

Эрдэнэшишийн ген тооны хувьд хүний генээс их



Эрдэнэшишийн ген тооны хувьд хүний генээс их
Эрдэмтэд эрдэнэшишийн генийг судлан Хүний генээс их болохыг тооцоолов. Эрдэнэшишийн навч нь гэхэд 32 мянган гентэй болохыг 4 жилийн судалгаагаар гаргав. Харин хүн нь 20 мянга гаруй гентэй байна (2007 онд гаргасан). Вашингтоны Сент-Луисын Их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан нар энэхүү нээлтийг тус ургамалын үржил шимийг дээшлүүлэхэд ашиглаж болох талтай ба энэ нь тухайн үедээ хоол хүнс болон шатахууныг хэрэгцээг хангахад нэмэр болно. Харин хүний геномыг гаргаснаар өвчлөлүүдийн онош, эмчилгээний арга барилыг тогтооход чухал гэнэ.

Цагаан будаа харшилтай тэмцэхэд туслана



Цагаан будаа харшилтай тэмцэхэд туслана
Тоосонцорын харшилд генетикийн загварчлалд орсон цагаан будаа тус болно гэнэ. Японы эрдэмтэд энэхүү трансген цагаан будааг амьтан дээр туршин үзэн эрүүл мэндэд хоргүй болохыг тогтоов. Харшлын эсрэг цагаан будаанаас гадна эрдэмтэд витамин болон эрдэс бодисоор баялаг ногоо, ургамал ургуулан авсан байна. Мөн түүгээрээ эмийн бодис, вакцин гаргажээ. Судалгааны ажил хараахан дуусаагүй байна.

Жил болгон дэлхий дээр автын ослоор 1 200 000 хүн нас бардаг



Жил болгон дэлхий дээр автын ослоор 1 200 000 хүн нас бардаг

Олон улсын эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, дэлхийд жил болгон автын ослоор 1,27 сая хүн нас бардаг байна. Нас барагсдын ихэнх явган хүн, дугуйчид, мотоциклчид байна.
Мөн 10-24 насны залуучууд автын осолд өртөх нь илүүтэй гэнэ.

Хан боргоцойтой лайма, кардамон десерт

Хан боргоцойтой лайма, кардамон десерт Орц. 1ш хан боргоцой, 3х.х. лаймагийн шүүс, 1х.х. хүрэн элсэн чихэр, 2 иш кардамон, лаймагийн доторх зөөлөн эд, гаа, сахарын пудр.
Хийх араг: Хан боргоцойг хальснаас нь цэвэрлэж голыг нь аваад дөрвөлжлөн хэрчинэ.

Цай стресс тайлдаг

Цай стресс тайлдаг

Цай нь тайвшруулах чанартай тул стреес тайлдаг байна. Английн эрдэмтэд дараахь туршилтыг явуулжээ. 42 сайн дурынхан уг туршилтанд хамрагдсан ба туршилтын өмнө тэднээс багахан зэргийн математикийн шалгалт авчээ. Дараа нь оролцогчдын тал хувьд нь нэг аяга цай уулгаж, нөгөө тал хувьд нь – нэг аяга ус уулгажээ.

Дэлхийн хамгийн тансаг автомашинууд



Дэлхийн хамгийн тансаг автомашинууд
Америкийн Forbes сэтгүүл 2010 онд 100 мянган доллараас дээш үнээр худалдаалагдах дэлхийн хамгийн тансаг автомашинуудыг тодруулав.
10. Bentley Continental Supersports, 275 мянган долларын үнэтэй. V12 хөдөлгүүртэй, 621 морины хүчин чадалтай, 3,7 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай, бензин болон биоэтанол Е85 түлшээр явна, хамгийн их хурд - 319 км/ца, 100 км-т 16,3 литр түлш хэрэглэнэ.

Гацуур модоо өөрсдөө урлацгаая


Монголын цэрэг Англи, Францтай байлдаж явжээ

XIX зууны дундуур монголчууд Англи, Францын цэрэгтэй байлдаж явсан үнэн түүх бий. Их Чин улс гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлаж, дэлхийн хөгжлөөс хоцорсон тэр цагт колоничлогчдын флот Шар тэнгист нэгэнт зангуугаа хаясан байлаа. Хар тамхины эхний дайны дараа өөрийгөө Исүс эзний хүү хэмээн зарласан Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн (Тай Пинг Тиян Гоу) бослого дэгдэж, 1845 оноос 1864 оныг хүртэл 19 жилийн турш үргэлжилж, 20 сaя хүний амийг авч, Манжийн төрийг хүчтэй ганхуулсан байна. Энэ бослогыг эхэлсэн цагааc нь дарагдан дарагдтал Xятадын нутгийн гүнд монгол хүний цус урcaж, яс цайсныг өнөөгийн бид төдийлөн мэддэггүй.

Хүн төрөлхтөний түүхэнд хичнээн хүн мэндэлсэн бэ


Дэлхий дээр 162 мянган жилийн тэртээ эхэлсэн хүн төрөлхтөний түүхэнд  107 тэрбум гаруй хүн мэндэлсэн  гэж Нидерландын Математик, мэдээллийн төвийн статистикийн мэргэжилтэн Петер Грюнвальд тооцоо гаргажээ. Сар тутмын “Квест” сэтгүүлийн захиалгаар хийсэн түүний судалгаагаар энэ ертөнц дээр амьдарч буй  6,7 тэрбум хүний зургаан  хувь нь эрт балар цагт амьдарч  байсан хүмүүсийн үр удам ажээ.

Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд Японы олон улсын “Жайка” байгууллагатай Улаанбаатар хотын агаарын бо­хирдлыг бууруулах чиглэлээр  хамт­ран ажиллах гэрээнд өчиг­дөр гарын үсэг зурсан байна.

Шинэ жилийн мэнд 100 хэлээр

Afgani Saale Nao Mubbarak Afrikaans Gelukkige nuwe jaar
Albanian Gezuar Vitin e Ri
Arabic Antum salimoun
Assyrian Sheta Brikhta

Батгатай арьсанд хориглох 10 заавар

Батга бол арьсны хамгийн хэцүү асуудал. Харин чиний арьс хэт мэдрэмтгий мөн батагшилт их байдаг бол үүнээсээ сэргийлж юунаас хориглох хэрэгтэй вэ?

1.
Нүүрээ байнга усаар угаавал арьс суларч эрт хөгшрөх аястай болохоос гадна арьсны нүхжэлт ихэсч барзайх шалтгаан болдог.

Хамгийн өндөр мод

Хамгийн өндөр мод Манай орны ой хөвчийн моддын дотроос хамгийн өндөр нь Жодоо юм. Жодооны мөчрөөс эфирийн тос ялгаруулж авдаг. Манайд ургадаг Сибирь жодоо нь өндрөөрөө 24-26 м, цээжний өндөр дэх ишний бүдүүн нь 40-42 см болно. Тохиромжтой нөхцөлд 37-38м өндөр, 60-80 см хүртэл бүдүүн байх нь элбэг. Хамгийн халуун, хүйтэн Манай орны хамгийн өндөр халууны хэм 1944 онд Сайншанд хотод +40,8С, 1961 онд Говь-Алтай аймгийн Захуй суманд +40С тус тус тэмдэглэгджээ.

Шинэ жилийн үдэшлэгний сонгодог будалтууд

 будалтШинэ жилийн үдэшлэг чинь удахгүй бодох гэж байна уу? Тэгвэл та бүхэн одоо шинэ жилээр хэрхэн хувцаслаж хэрхэн будах вэ гэсэн асуудал гарч ирж байгаа болов уу. Имйээс та бүхэндээ тус болох үүднээс хэдэн будалтыг загварыг орууллаа. Үнэхээр ялдам бөгөөд тансаг харагдуулсан будалтууд

Tuesday, December 1, 2009

Зурхай : Таны ордны мэргэжил

Таны төрсөн ордноос хамаарч танд тохирох мэргэжил байж болох талаар зурхай судлаачид зөвөлж байна. Энэ нь та тохирох мэргэжлээ эзэмшин, ажилдаа сэтгэл хангалуун байж амжилт олох vндэс гэнэ шvv.

Хонины орд /3.21-4.20/
Тэдэнд ямагт хувиран өөрчлөгдөх нөхцөлтэй мэргэжил илvv тохирно. “Цаг хугацаа хавчин шахдаг” ажил тэдэнд таарах бөгөөд шинэ зvйлийг судлахад бэлэн боловч хvчээ сайн тооцоолж чаддаггvй.

Thursday, November 26, 2009

Айсан үед хүний нүүр 40миллисекундын хурдтай хувирдаг


Америкийн эрдэмтэд хүний нүүрний хувирлын хурдыг хэмжиж, хүн ямар нүүрний хувирлыг хамгийн хурдан гаргаж чадах талаар судалгаа хийжээ. Судалгааны багийнхан сайн дурын оролцогч хүмүүст тусгай зураг үзүүлж, тэдний нүүрний хувирлыг хар цагаан өнгөөр зурагт буулгах хэлбэрээр судалгаагаа явуулсан байна.

Tuesday, November 24, 2009

Хамгийн хачирхалтай 10 мэргэжил

Япончууд “Аялал жуулчлалын элчин сайд” гэсэн албан тушаалыг бий болгосон бөгөөд тэд аль болох олон жуулчин татахын тулд өөрийн улс орноо сурталчлах үүрэгтэй ажээ.
• Венецид “Сэтгэл зүйн цагдаа” нар гэж байдаг. Тэд жуулчдад эргээд төрхөндөө ороход нь тусалдаг байна.
• Калифорнийн Санта-Барбара дахь “Biltmore Four Seasons” зочид буудалд зочдод зориулж “Шоу үзүүлбэр үзүүлэгч” байдаг ажээ.
• Парист “Хоолойны системийн мэргэжилтэн” байдаг байна. Түүний юу хийдэг нь тухайн ажлын нэрнээс харагдаж байгаа байх.

Баярын мэндийг хүргэе!

Тив дэлхийг сүрээрээ дарсан ... Тэнхээт монголын үр сад танаа Дээлэндээ багтамгүй зориг нь мөнх байг! Дээдсээс өвөлсөн түүх нь бат байг! Хөх тэнгэрийн оронд Нартайгаа мандсан сүртэй Туурга нэвт гэрэлтэх өглөө эртийн нарнаар Тусгаар улс минь тогтнож дэлхийд зарлаж мандсан түүхтэй Харгуй зам дээр хүмүүс санаандгүй нэгнээ шүргэхэд Хайрт эх орон минь адилхан тух алддаг Тулгандаа галаа бадраасан.. Туурга тусгаар орны ард түмэндээ. Улс тунхагласны баярын мэндийг хүргэе!

Нууц үгийн тухай сонирхолтой мэдээ

Нууц үгийн тухай инээдтэй баримтууд зөндөө. Заримаас нь танд хэлж өгье. Харин та цааш нь хүнд битгий хэлээрэй. Нэг босс өглөө болгон нууц үгээ солидог байна л даа. Ямар мундаг юм бэ гэж та бодож байна уу? Хэ Хэ хүлээж байгаарай.



Үргэлжлэлийг нь хэлж өгье.

Амьдралыг захирагч тоо

Таны амьдралын тоогоор таны хэн бэ? гэдгийг хэлж өгнө гэсэн үг юм. Нэмж хэлэхэд энэ тест биш. Гэхдээ үнэхээр үнэн зүйл гэдэгт итгэж болно.



Таны амьдралын тоо таны төрсөн он сар өдрийн нийлбэрээс гарч ирэх болно. Гарсан тоогоо мөн хооронд нь нэмж 1 оронт тоо болгох хэрэгтэй. Учир нь зурхайд 1-9 хүртлэх л тоонуудыг хэрэглэдэг байна. Жишээлбэл:

1985 оны 4-р сарын 15-нд төрсөн хүн байлаа.Тэгвэл:

1. 1985-04-15 буюу 1+9+8+5+0+4+1+5=33 гарч байна. Үүнийгээ:

Зүүдний тухай сонирхолтой 10 баримт

Зүүдлэж үзээгүй хүн гэж байхгүй. Хүний тархины хамгийн нууцлаг хэрнээ хамгийн гайхалтай процессын нэг зүүдний талаарх 10 сонирхолтой баримтыг толилуулъя.

1. Хараагүй хүн зүүдэндээ хардаг.
Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдлэсэн үед л мэдрэгддэг гэнэ.

азтай хүн

Хэрэв та өнөөдөр ямар ч өвчингүй сэрсэн бол 7 хоногийн цаадахыг харж чадахгүй байгаа 1 сая хүнээс азтай. Аюул доромжлол , өлсөглөн, зовлон амсаагүй бөгөөд танай улсад дайн болоогүй айх айдасгүй амьдарч байгаа бол та дэлхий 5 сая хүнээс азтай, Хөргөгчиндөө идэх юмтай, мөрөндөө тохох хувцастай, толгой хорогдох гэртэй бол та энэ дэлхий хүн амын 75хувиас илүү баян хүн юм. Ээж аав чинь эсэн мэнд байгаа бол та энэ дэлхий хамгийн азтай.